2012-05-19 12:33:02
Урьд өмнө би 10н жилийн охидууд 10н жилийн охидууд байхаа больж, хүүхнүүд болжээ гэсэн бичлэг хийж байсан. Гэтэл харин одоо 10н жилийн банди нарын тухайд ярихад их юм бий шүү. Сүүлийн үед гадуур явж байгаа банди нарыг харахаар нэг л их маягтай, эдээр гангарсан хүмүүс л их явахын толгойд байгаа эрдэм нь хэр юм бүү мэдээ. Ямартайч их л загвар, гангараа болсон хүмүүс нээх их зантай, тэгээд болоогүй ээ охидын араас гүйсэн зуга цэнгэлээ хэтрүүлсэн банди нар л явахын. Аав ээжийнхээ олсон хэдэн төгрөгийг зальтай хэдэн охидын халаасанд хийж байх нь ямар хэрэг байдаг байнаа.
"10н жилийн хүүхдүүд үү?" цааш унших »2012-05-16 17:21:01
Урьд хүмүүсийн блогруу орохоор блог нь нээх гоё. хөтөлдөг зургуудтай байхаар нь атаархаад гардаг байлаа. Өнөөдөр харин нетээр хэсэж байгаад эх хувилбарыг олоод доторх зургуудыг нь жоохон сэлбээд авлаа. Хийнэ дээ гэж бодож байсан зүйлээ хийчэхсэн болохоор сэтгэл санаа маш сайхан өөдрөг байнаа."Өнөөдөр баннер хийж сурсан шүү." цааш унших » 2012-05-14 10:52:32

Н.Энхбаярыг эрүүдэн шүүж, тамлаж байна гэсэн мэдэгдэл олныг сэртхийлгэх нь зүй. Үүнийг тарааж байгаа хүмүүс санасандаа бага багаар хүрч байна. Хуулийн байгууллага тэдэнтэй өрсөлдөн мэдээллээр олны тархийг угаах шаардлагагүй учир дуугай байгаа нь үүнд нөлөөлж байна.Иргэн Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад бие нь муудаж байна гэдэг бол асуудал мөн. Ерөнхийлөгч агсны хувьд биш, иргэн хүнийхээ хувьд тэр тусмаа Н.Энхбаярын эрүүл мэнд аюулын ирмэгт байгаа гэх энэ үед бүхий л боломжтой хэлбэрээр туслах арга замыг хайх ёстой гэсэн эмч нарын байр суурийг дэмжиж байна.
"Энхбаяр гэж хүнийг өрөвдөх хүн гэж алгаа." цааш унших »2012-05-13 16:02:13
Мэдээллийг Дорнодын сайт болох www.dnews.mn сайтаас хүргэж байна
Дорнод аймагт гарсан гал түймэр ноцтой хэмжээнд хүрчээ. Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амиа алдаж, хоёр нь маш хүнд түлэгдсэн харамсалтай явдал болсон. Хэдийгээр уг галыг энэ сарын 9-ны өдөр унтрааж, цурманд оруулсан ч маргааш нь буюу өнгөрсөн пүрэв гаригт түймэр цурамнаасаа алдагдаж, Баяндун, Дашбалбар сумыг хамран ассан байна.
"Гал түймрийн аюул их гарсаар байна." цааш унших » 2012-05-07 20:51:05
Орчин үед оюун ухаанаа хөгжүүлэхгүй бол нийгэмтэйгээ энэ зэрэгцэн явахад тун бэрх болсон. Тиймээс та бүхэн үргэлж эрдэм номд суралцан аливааг хийхийн тулд хичээж, юм болгоноос суралцаж байх нь хамгаас чухал шүү. Би анх 10-р ангид байхдаа л блог гэдэг зүйлтэй танилцаж, түүнээс суралцаж ирсний хүчинд өнөөдөр блог хөтөлдөг зөндөө ах эгч,танил ихтэй болоод байгаа билээ.Өнөөдөр би блогт хөл тавиагүй байсан бол блог гэдэг зүйлийг мэдэхгүй мэдэж,сурч авна гээд явж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр блогынхоо загвар, өнгө хийцийг жижкээн ч гэсэн засаад залруулчихдог болжээ. Энэ бол миний хувьд жоохон ч болов мэдлэг нэмэгдсэнийх, мөн мэдлэг нэмэгдсний хирээр туршлага судалж мэдэж авсанд оршиж байгаа юм. "Мэдэж авах зүйл их бий." цааш унших » 2012-05-03 14:05:18
Өнөөдөр багшаасаа нэг гоё мэдэж авсан юм. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг шиг та нартаа мэдэж авсан зүйлээсээ хуваалцъя. Багш хичээлдээ дээрээ төсөөлөн мөрөөдвөл биелнэ гэсэн ном уншиж өгсөн. энэ номонд алдартай суутнууд хэрхэн амжилтанд хүрсэн тухай, бас зүүн тархи баруун тархи ямар үүрэгтэй байдаг, анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх тухай бичсэн юм байна лээ. Хамгийн сонирхолтой нэг хүн бол Walt Disney-ийн хэрхэн мөрөөдөж амжилтанд хүрсэн талаар байсан шүү. "Төсөөл тэгээд мөрөөдлөө биелүүл" цааш унших »